Метоклопрамид тарилга 10мг/2мл

Метоклопрамид тарилга 10мг/2мл

Найрлага, савлагаа

2мл бүрийн агууламж: Усгүйжүүлсэн Метоклопрамид гидрохлорид 10мг

Хэрэглэх заалт

Дараах тохиолдолд Метоклопрамид 5мг/мл тарилгыг (1-18 настай) хүүхдэд хэрэглэнэ:

  • Хими эмчилгээний шалтгаант дотор муухайралт ба бөөлжилтөөс (CINV) урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр дугаар эгнээний сонголтоор хэрэглэнэ
  • Мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт (PONV)-ийн үед хоёр дугаар эгнээний эмчилгээнд хэрэглэнэ.
  • Бусад зорилгоор хүүхдэд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Дараах тохиолдолд Метоклопрамид 5мг/мл тарилгыг насанд хүрэгсдэд хэрэглэнэ:

  • Мэс заслын дараах дотор муухайралт ба бөөлжилт (PONV)-өөс урьдчилан сэргийлэх
  • Цочмог мигрень шалтгаант дотор муухайралт ба бөөлжилтийг оролцуулан дотор муухайрах ба бөөжилтийн шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.
  • Цацраг эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайралт ба бөөлжилт (RINV)-өөс урьдчилан сэргийлэх

Дэлгэрэнгүй тайлбар

Хэрэглэх арга, тун

  • Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно. Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
  • Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд):
  • Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
  • Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт.
  • Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол.
  • Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн.
  • Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй.
  • Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх).
  • Паркинсоны өвчин.
  • Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
  • НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй.
  • 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
  • Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт.
  • Метоклопрамидыг хөхүүл үед.