Лактулоза Лайнко

Лактулоза Лайнко

Бүтээгдэхүүний үйлдэл

Лактулоза нь ууж хэрэглэдэг, осмос даралтанд нөлөөлдөг, туулгах эмийн бүлэгт хамаарагддаг бөгөөд гэдсэн дэх агууламжийг ихэсгэж туулгадаг.

Найрлага, савлагаа

Үйлчлэгч бодис нь лактулоза. 1мл бэлдмэл нь 0,67г лактулоза агуулдаг. Уг бэлдмэл нь шаравтар, ууж хэрэглэдэг уусмал. Уут бүрт 15мл уусмал бүхий 50 уутыг хайрцгандаа багтаасан байна.

Хэрэглэх заалт

Лактулоза Лаинко бэлдмэлийг архаг явцтай өтгөн хаталтын эмчилгээнд хэрэглэнэ. Уг бэлдмэлийг өтгөнийг зөөлрүүлэх зорилгоор хэрэглэхээс гадна хошного, шулуун гэдэсний мэс заслын дараа болон хошногоны урагдал цуурхай, цоорхой, буглаа, шархлаа, шамбрамтай өвчтөнд өтгөн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ.

Бэлдмэлийг түүнчлэн үүдэн венийн системийн элэгний энцефалопатийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

Лактулоза Лаинко бэлдмэлийг ууж хэрэглэнэ. Ууж хэрэглэдэг уусмалыг тохирсон тунгаар шингэрүүлэлгүйгээр буюу эсвэл ус жүүсээр шингэрүүлж хэрэглэнэ.

  • Насанд хүрэгсдийн архаг явцтай өтгөн хаталтад:

Эхний зөвлөж буй тун нь 30мл (2 уут ) бөгөөд үүнийг хоногт 2 хувааж хэрэглэх ба 2-3 өдрийн туршид хэрэглэнэ. Барих тун нь хоногт 15-30мл (1-2 уут) бөгөөд өглөөний цайны үед хэрэглэх нь тохиромжтой.

  • Өтгөнийг зөөллөх шаардлагатай үед:

Зөвлөж буй тун нь 15мл (1 уут) ба хоногт нэг, хоёр, гурван удаа хэрэглэнэ.

  • Үүдэн венийн системийн элэгний энцефалопатид:

Эхний тун 30-45мл (2-3 уут) ба хоногт 3 удаа хэрэглэнэ.

Барих тунг өтгөнийг хоногт 2 буюу эсвэл 3 удаа гадагшлуулах зорилгоор тохируулна.

Анхааруулга

Дараах тохиолдолд Лактулоза Лайнко бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмч болон эм зүйчид мэдэгдэнэ. Үүнд:

  • Цусан дахь сахарын хэмжээ их байгаа (чихрийн шижин) болон та Лактулоза Лайнко бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа бол.
  • Хэрэв та өндөр тунгаар удаан хугацааны туршид хэрэглэж байгаа бол. Энэ нь шингэний хэт их алдагдал (усгүйжил) бүхий суулгалт болон натрийн түвшингийн ихсэлтэнд хүргэж болно. Энэ нь ялангуяа өндөр настай өвчтөн болон хүүхдэд чухал байдаг.
  • 5мл-т 0,5г-с ихгүй галактоз, 0,33г-ихгүй лактоз, 0.1г  фруктоз агуулагддаг. Иймээс удамшлын шалтгаантай фруктоз зохидоггүй өвчтөн (галактоземи) буюу эсвэл фруктоз зохидоггүй өвчтөн, Лаппа лактазын дутагдал (дутагдал нь Лапландад амьдардаг зарим хүмүүст ажиглагддаг), глюкоз галактозын шингэний алдагдалтай өвчтөн зэрэгт уг бэлдмэлийг хэрэглэхгүй.

               Хэрэв дээрх зүйлс таньд өмнө нь хэзээ нэгэн цагт тохиолдож байсан бол эмчлэгч эмчдээ мэдэгдэж зөвлөгөө авна.

Дэлгэрэнгүй тайлбар

  • Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно. Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
  • Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд):
  • Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
  • Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт.
  • Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол.
  • Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн.
  • Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй.
  • Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх).
  • Паркинсоны өвчин.
  • Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
  • НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй.
  • 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
  • Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт.
  • Метоклопрамидыг хөхүүл үед.