Бидний тухай

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа

Монгол улсын эмийн худалдааны салбарт эрүүл мэндийн цогц үйлчилгээг хөгжүүлэх, хүн амын хэрэгцээнд нийцсэн чанартай эмийн сонголт хийх, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний үлгэр дуурайл болохуйц компани болох.

Эрхэм зорилго

Олон улсын стандарт, тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх, зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нутагшуулж Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах.

2012 оноос хойш

Компанийн танилцуулга

“ТЭГШ-АНАР” ХХК НЬ АНХ 2012 ОНД ЭМИЙН САНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛСЭН.

Улмаар 2018 оны 3-р сараас эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэрт чанарын баалгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгсэлээр ханган нийлүүлэхээр зорин ажиллаж байна. Бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгсэлийн зах зээлд 6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 30 ажиллагсадтай, 1 эм ханган нийлүүлэх төв , 2 салбар эмийн сантайгаар үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн ажиллаж байна.

Хамтын ажиллагаа

БИД ЭМИЙН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛД ОНЦГОЙЛОН АНХААРЧ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ЭМИЙГ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН ХЭРЭГЦЭЭГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАХЫН ЗЭРЭГЦЭЭ ХҮН АМЫГ ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНД ХЭВШҮҮЛЭХИЙГ ЗОРИН АЖИЛЛАЖ БАЙНА.

Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр түвшинд явуулж байгаа бөгөөд сүүлийн үед манай харилцагчдын тоо тогтмол өсч байгаа нь бидэнд улам ихийг бүтээн байгуулах урам зоригийг өгч байна.

Манай компани нь эмнэлгийн хэрэгслээс гадна дэлхийд нэр хүндтэй эмийн үйлдвэрлэгчээр тэргүүлэгч АНУ, Герман, Итали, Япон, Англи, Щвейцарь, Португаль, Унгар, Солонгос зэрэг орны нэр хүндтэй эмийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхлээд байна.

Харилцагч байгууллагууд

Бидэнтэй нэгдэх

Бид өнөөдрийн байдлаар 30 ажиллагсадтай, 1 эм ханган нийлүүлэх төв , 2 салбар эмийн сантайгаар үйл ажиллагаа явуулж, хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн ажиллаж байна.