Неожинакс

Бүтээгдэхүүний үйлдэл

Эмэгтэйчүүдийн өвчний үед хэсэг газарт хэрэглэх нийлмэл бэлдмэл.

Найрлага, савлагаа

Лаа тус бүрт агуулагдах хэмжээ: Метронидазол 250мг, 100мг неомицинтэй тэнцэхүйц неомицины сульфат, нистатин 100.000ОУН.

Хэрэглэх заалт

Төрөл бүрийн шалтгаант бэлгийн замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ: идээт бактер, трихомонад, Candida albicans зэргийн шалтгаант вагинит мөн цагаан эстэй хавсарсан вагинит эсвэл трихомонад ба мөөгөнцрийн шалтгаант халдварууд.

Хэрэглэх арга, тун

Тун: Унтахын өмнө нэг лааг үтрээнд хийх замаар 10 хоногийн турш эсвэл эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.

Хэрэв тунг хэрэглэхээ мартсан бол санасан даруйдаа хэрэглэх шаардлагатай. Гэвч, хугацаа нь дараагийн тунг хэрэглэх цагтай хэт ойрхон байвал мартсан тунг алгасаж дараагийн лааг ердийн цагтаа хэрэглэнэ.

Анхааруулга

Хэт мэдрэгшлийн урвал илэрвэл Неожинакс бэлдмэлийн хэрэглээг зогсоох шаардлагатай.

  • Гаж нөлөө: Харшлын урвалууд, ховор тохиолдолд эмчилгээний эхний хэдэн өдөр хэсэг газраар хатгах эсвэл зовиурлах шинж илэрсэн.
  • Системийн нөлөө: Бусад бүх хэсэг газарт хэрэглэдэг бэлдмэлийн адилаар, бэлдмэлийн багахан хэсэг нь салстаар шимэгдэж болзошгүй.

Эмчилгээний явцад илэрч болзошгүй ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчид хандана уу.

Дэлгэрэнгүй тайлбар

  • Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно. Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
  • Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд):
  • Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
  • Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт.
  • Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол.
  • Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн.
  • Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй.
  • Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх).
  • Паркинсоны өвчин.
  • Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
  • НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй.
  • 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
  • Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт.
  • Метоклопрамидыг хөхүүл үед.