Бифидумбактерин

Бифидумбактерин

Бүтээгдэхүүний үйлдэл

Бифидумбактерин хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгохын зэрэгцээ  бодисын солилцоог сайжруулах,  ужиг хэлбэрийн гэдэсний өвчин үүсэхээс сэргийлэх ба бие махбодын өвөрмөц бус тэсвэрлэх чанарыг ихэсгэнэ.

Эм бэлэг эрхтний үрэвсэлт өвчний үед болон “эрсдэл бүлгийн” жирэмсэн эмэгтэйн төрөхийн өмнөх бэлтгэлд үр дүнтэй.

Найрлага, савлагаа

  • Бэлдмэлийн 1 тунд үйлчлэгч бодис: Амьд бифидобактерии Bifidobacteriumbifidum - 107 КОЕ-с багагүй
  • Туслах бодис*: Лактулоза – 2%-с илүүгүй, сахароза ** - 8,5%-с илүүгүй, царцмаг** - 0,75%-с илүүгүй, тослоггүй хуурай сүү** - 20%-с илүүгүй

* Бэлэн болсон бүтээгдэхүүнд тооцоолох агууламж тодорхойлогдохгүй.

** Хуурайшуулах орчны бүрэлдэхүүн хэсэг

Хэрэглэх заалт

Насанд хүрэгсэд болон хүүхдийн янз бүрийн шалтгаантай дисбактериозын урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хүүхдэд (ялангуяа дутуу төрсөн) амьдралын эхний өдрөөс хэрэглэж болно.

Дэлгэрэнгүй тайлбар

Хэрэглэх арга, тун

Бифидумбактериныг гэдэсний өвчний үед ууж, эх барих эмэгтэйчүүдийн практикт хэсэг газар (үтрээнд) хэрэглэнэ.

Ходоод гэдэсний өвчний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд: Флакон доторх агууламжийг  1 тун бэлдмэлд 5мл (цайны халбага) байхаар тооцож тасалгааны хэмд буцалсан усаар уусгана.

Дараах байдлаар уусгана: шилэн аяганд шаардлагатай хэмжээний ус хийнэ (флакон дээр заасан тунгийн хэмжээнд тохируулан), таглаа болон бөглөөг авч флаконыг онгойлгоно, шилэн аяганаас бага хэмжээний усыг флаконд хийнэ. Ууссаны дараа (бэлдмэл 5 минутаас ихгүй хугацаанд нэг төрлийн тунгалаг бус хольц үүсгэн уусна) флаконы агууламжийг уг шилэн аяганд хийж холино. Ийм байдлаар уусгасан 1 цайны халбага нь 1 тун бэлдмэл юм. Ууссан бэлдмэлийг хадгалахгүй.

Шаардлагатай хэмжээний тунг (цайны халбага тус бүр) хооллосноос хойш 1-1,5 цагийн дараа эсвэл хооллохоос 20-30 минутын өмнө хэрэглэнэ. Хөхүүл хүүхдэд бэлдмэлийг хооллохын яг өмнө  хэрэглэж болно.

Гэдэсний өвчний үед хүүхдэд амьдралын эхний хагас жилд 5 тун бэлдмэлийг хоногт 2 удаа,  2 дахь хагас жил болон түүнээс дээш насны хүүхдэд 5 тунгаар хоногт 3 удаа хэрэглэнэ. Эрсдэл бүлгийн нярайд 2,5 тунгаар хоногт 2 удаа хүртэл төрөх тасагт амьдралын эхний өдрөөс эхэлж хэрэглэж болно.

Үжил, уушгины үрэвсэл, бусад идээт, халдварт өвчний үед хүүхдэд 5 тунгаар хоногт 3 удаа үндсэн өвчний эмчилгээний ердийн уламжлалт аргын бүрэлдэхүүнд хэрэглэнэ. Уг бүлгийн хүүхдэд хоол боловсруулах замын үйл ажиллагааны өөрчлөлт болон шархлаат, үхжилт энтерколитийн аюул үүсэх үед  бифидумбактерины тунг  хоногт 20 тун хүртэл ихэсгэнэ.

Нарийн ба бүдүүн гэдэсний цочмог болон архаг явцтай үрэвсэлт өвчний үед 3-аас дээш насны хүүхэд болон насанд хүрэгсдэд 5 тунгаар хоногт 2-3 удаа хэрэглэхийг зөвлөнө.  Өвчний хүнд явцтай тохиолдолд  тунг 2 дахин ихэсгэж болно. Бифидумбактерины ээлж эмчилгээний үргэлжлэх хугацааг эмнэл зүйн илрэлийн зэрэг, өвчтөний наснаас хамаарч тодорхойлох ба 2-4 долоо хоног, зарим тохиолдолд 2 сар хүртэл үргэлжилнэ. Бэлдмэлийг урьдчилан сэргийлэх зорилгоор 5 тунгаар хоногт 1-2 удаа 1-2 долоо хоногийн турш хэрэглэнэ.

Эх барих эмэгтэйчүүдийн практикт:

Хөхний толгой болон түүний хүрээг эмчлэхийн тулд 1 флакон дахь агууламжийг (5 тун)  буцалгаж хөргөсөн бага хэмжээний усаар уусгах ба уусмалыг 2 ариун самбайд шингээж хооллох бүрийнхээ өмнө хөхний толгой болон түүний хүрээнд 20-30 минутын турш 5 өдөр тавина. Бэлдмэлийг шингээсэн самбайг хөхний булчирхайн гадаргуу дээр хооллож эхлэх хүртэл үлдээнэ.

Эм бэлэг эрхтний үрэвсэлт өвчний үед болон эрсдэлт бүлгийн жирэмсэн эмэгтэйн төрөхийн өмнөх бэлтгэлд зориулж бифидумбактериныг 5-10 тунгаар хоногт 1 удаа 5-8 өдрийн турш хяналт дор үтрээний шүүрлийн цэвэршилт I-II  зэрэг болж эргэн сэргэтэл, өвчний эмнэл зүйн шинж арилтал хэрэглэнэ.

Бифидумбактериныг үтрээнд хийхийн тулд мөн дээр дурдсан аргаар уусгана. Бэлтгэсэн бэлдмэлийн хольцыг ариун самбайд шингээж мушгиж шахалгүйгээр үтрээнд хийж 2-3 цаг үлдээнэ. Шаардлагатай үед бифидумбактерины ээлж эмчилгээг давтаж болно.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Бэлдмэлийг халуун усанд (40°С-с дээш) уусгаж болохгүй.
  • Савлалтын бүрэн бүтэн байдал алдагдсан(хагарсан флакон), шошгогүй бэлдмэл, гадны биет байгаа үед,  физик шинж чанар нь өөрчлөгдсөн (өнгө нь өөрчлөгдөх, үрчийж хорчийсон биомасс) үед тус тус бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжгүй.