Спектино 2г

Спектино 2г

Бүтээгдэхүүн

Бактерийн өсөлт үржлийг саатуулах үйлдэлтэй антибиотик. Бэлдмэлд мэдрэг бактерийн рибосомын 30S субединиц-д нөлөөлөх замаар бактерийн уургийн нийлэгжилтийг саатуулна. Спектиномицин нь үйлдлийн хувьд аминогликозидын бүлгийн антибиотикуудтай төстэй бөгөөд харин бактерийг үхүүлэх үйлдэлгүй.

Найрлага, савлагаа

Спектомицин 2мг

Хэрэглэх заалт

Шээсний сүв, умайн хүзүү, шулуун гэдэсний заг хүйтэн өвчний үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

Шээсний сүв, умайн хүзүү, шулуун гэдэсний заг хүйтэн өвчний үед 2г-р 1 удаа булчинд тарьж хэрэглэнэ. 45кг-с бага жинтэй хүүхдэд 40мг/кг тунгаар 1 удаа булчинд тарина. Гонококкын тархмал халдварын үед бета-лактамын цагирагт бүтэцтэй антибиотикуудад харшилтай өвчтөнүүдэд спектиномициныг 2г-р 12 цагийн зайтай булчинд тарина. Бэлдмэлийг 3,2мл уусгагчийн (0.9% бензил алкаголтой тарианы ус) хамт гаргах бөгөөд флаконд уусгагчийг нэмсний дараа флаконоос тунг соруулж авахаас өмнө шууд сайтар сэгсэрнэ. Бэлтгэсэн хөвмөлийг тасалгааны хэмд (15-30°C) хадгалах ба 24 цагийн дотор хэрэглэнэ. Нэг удаагийн тариур зүүг хэрэглэх ба ялангуяа пенициллинд мэдрэг өвчтөнүүдэд пенициллинтэй холилдохоос зайлсхийх хэрэгтэй. 20г-ын тариурын зүүг хэрэглэнэ.

Анхааруулга

Тарьсан хэсэг үрэвсэх, чонон хөрвөс, толгой эргэх, дотор муухайрах, жихүүдэс төрөх, халуурах зэрэг шинж илэрнэ. Шээсний хэмжээ багасч болно. Бөөрний үйл ажиллагааны судалгаагаар хортой нөлөөгүй болох нь тогтоогджээ.

Дэлгэрэнгүй тайлбар

  • Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно. Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
  • Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд):
  • Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
  • Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт.
  • Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол.
  • Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн.
  • Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй.
  • Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх).
  • Паркинсоны өвчин.
  • Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
  • НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй.
  • 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
  • Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт.
  • Метоклопрамидыг хөхүүл үед.