Глицерон - Кавин

Глицерон - Кавин

Бүтээгдэхүүний үйлдэл

20мл: 40мг глициризин (40.83мг цэвэр потенлин-тэй тэнцүү хэмжээгээр), 20мг цистейний гидрохлорид (C3H7NO2S·HCL томьёогоор тооцоолсон), 400мг глицин.

Найрлага савлагаа

Энэхүү бэлдмэл нь нийлмэл найрлагатай. Глицерон-Кавин ампул бүрд агуулагдах үйлчлэгч бодисын хэмжээ: 40мг Глициризин, 20мг Цистейний гидрохлорид, 400мг Глицин.

Энэхүү бэлдмэл нь нэмэлтээр бага хэмжээний натрийн сульфат мөн зохих хэмжээний натрийн хлорид болон аммони агуулдаг.

Хэрэглэх арга, тун

Насанд хүрэгсэд: 5-20мл тарилгыг венийн судсанд хоногт нэг удаа тарьж хэрэглэнэ;

Эмч өвчтөний нас болон шинж тэмдгээс хамаарч тунг тохируулж болно.

Элэгний архаг үрэвсэл: 40-60мл тарилгыг венийн судсанд хоногт нэг удаа дуслаар тарьж хэрэглэнэ;

Эмч өвчтний нас болон шинж тэмдгээс хамаарч тунг тохируулж болно.

Хоногийн хамгийн дээд тун нь 100мл-ээс хэтэрч болохгүй.

Анхааруулга

Хориглох заалт (Дараах өвчтөнд хэрэглэхийг хориглоно):

  • Энэхүү бэлдмэлд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
  • Энэхүү бэлдмэлийг альдостеронизм, булчингийн эмгэгшил эсвэл гипокалиемитэй өвчтөнд хэрэглэхийг хориглоно (гипокалиеми ба даралт ихсэлтийг хүндрүүлж болзошгүй).

Болгоомжлол:

Энэхүү бэлдмэлийг өндөр настанд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй (Өндөр настанд гипокалиеми үүсэх магадлал ихтэй байдаг)(өндөр настны эм хэрэглээг лавлаарай).

Ерөнхий болгоомжлол:

  • Шок үүсэхээс сэргийлж бэлдмэлийг хэрэглэхээс өмнө сайтар лавлагаа авах шаардлагатай.
  • Шок үүсэх үед шаардлагатай анхны тусламжийн хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй.
  • Бэлдмэлийг хэрэглэсний дараа өвчтөнг тайван байлгаж анхааралтай ажиглах шаардлагатай.
  • Энэхүү бэлдмэлийг глициризиний өөр төрлийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд псевдоальдостеронизм илрэх магадлалтай.

Хэрэглэх үеийн анхааруулга:

Венийн судсанд тарьж хэрэглэх үед өвчтний биеийн байдлыг ажиглаж бэлдмэлийг аль болох удаанаар хэрэглэх хэрэгтэй. Ампулыг спирттэй хөвөнгөөр халдваргүйжүүлсний дараа онгойлгоно уу. Глициризин эсвэл глициризин агуулсан бэлдмэлийг ууж хэрэглэсний дараа рабдомиолиз илэрч болзошгүй талаар мэдээлэгдсэн.

Дэлгэрэнгүй тайлбар

  • Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно. Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
  • Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд):
  • Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
  • Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт.
  • Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол.
  • Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн.
  • Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй.
  • Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх).
  • Паркинсоны өвчин.
  • Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
  • НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй.
  • 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
  • Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт.
  • Метоклопрамидыг хөхүүл үед.