Тетрациклины нүдний тосон түрхлэг 1%, 3г

Тетрациклины нүдний тосон түрхлэг 1%, 3г

Найрлага, тун

1 грам бүрт 10мг Тетрациклины гидрохлорид агуулагдана.

Хэрэглэх заалт

Бактерийн гаралтай нүдний салст бүрхэвчийн үрэвслийн эмчилгээнд, трахомын халдварын эмчилгээнд, нярайд нүдний салст бүрхэвчийн үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорлигоор тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

Түрхэхийн өмнө үргэлж буцалгаж хөргөсөн усаар нүдээ угаана. Дөнгөж төрсөн нярайд 0.9% ариутгасан натрийн хлорид хэрэглэнэ.

Тетрациклины 1%-ийг 2 нүдний салст бүрхэвчийн ховилд түрхэнэ:

  • Коньюктивит: 7 хоногийн турш өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.
  • Трахома: 6 долоо хоногийн турш өдөрт 2 удаа түрхэж хэрэглэнэ.

Нярайн нүдний салст бүрхэвчийн үрэвсэлээс урьдчилан сэргийлэх: төрсний дараа нэн даруй нэг удаагийн түрхлэгээр ганц удаа.

Анхааруулга

Энэхүү эмийн бэлдмэлийг түрхсний дараа ихэвчлэн хэдэн минут хараа бүрэлзүүлэх нөлөөтэй. Хэрэв хэд хоногийн дотор шинж тэмдэг арилахгүй эсвэл улам хүндэрвэл эмчид хандах шаардлагатай.

Дэлгэрэнгүй тайлбар

  • Уусмалыг венийн судсанд ба булчинд тарьж хэрэглэж болно. Венийн судсанд тарих тунг аажим бөөн (дор хаяж 3 минут) хэлбэрээр тарьж хэрэглэх шаардлагатай.
  • Бүх заалтууд (1-18 настай хүүхдэд):
  • Биеийн жингийн нэг кг тутам 0.1-0.15мг тунгаар өдөрт 3 удаа венийн судсанд тарьж хэрэглэхийг зөвлөдөг. 24 цагт хэрэглэх хамгийн дээд тун нь биеийн жингийн нэг кг тутам 0.5мг байна.
  • Бөөлжих эсвэл тун алдагдсаны дараа ч хоёр тунгийн хооронд хамгийн багадаа 6 цагийн зайтай хэрэглэнэ.

АНХААРУУЛГА Дараах тохиолдолд хориглох заалттай. Үүнд:

  • Идэвхтэй бодис эсвэл бэлдмэлийн найрлага дах аль нэг туслах бодист хэт мэдрэгшилт.
  • Ходоод гэдэсний замын цус алдалт, механик түгжрэл эсвэл ходоод гэдэсний замын гүрвэлзэх хөдөлгөөний хэт идэвхжлээс үүсэх ходоод гэдэсний цоорол.
  • Даралт ихсэлтийн хүнд хэлбэрийн эрсдлээс үүдэлтэй феохромоцитома оношлогдсон эсвэл сэжиглэгдсэн.
  • Нейролептик эсвэл метоклопрамид-шалтгаант тардив дискинезийн өгүүлэмжтэй.
  • Уналт таталт (уналтын давтамж ба хүч ихсэх).
  • Паркинсоны өвчин.
  • Леводопа ба допаминэрг агонист бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх
  • НАДФ-цитохром-b5 дутмагшил эсвэл метоклопрамидтай холбоотой метгемоглобинемийн өгүүлэмжтэй.
  • 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхэд экстрапирамид эмгэгшил үүсэх өндөр эрсдэлтэй
  • Булчингийн хүчтэй агшилт эдгэрэлтэд нөлөөлөхгүй учраас нугалуур хэсгийн эсвэл ходоодны анастомозын мэс заслын дараах 3-4 хоногт.
  • Метоклопрамидыг хөхүүл үед.