Компаний товч танилцуулга

Компаний товч танилцуулга

Уншсан 145
ТүгээхShare공유하기

        “Тэгш-Анар” ХХК нь анх 2012 онд эмийн сангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Умаар 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа өргөтгөн эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зөвшөөрөл авч Монгол Улсын нутаг дэвсгэрт чанарын баалгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгсэлээр ханган нийлүүлэхээр зорин ажиллаж байна.  Бид Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгсэлийн зах зээлд  6 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. 

         Бид эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажиллаж байна. 

         Манай компани хэрэглэгч, харилцагчиддаа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр түвшинд явуулж байгаа бөгөөд сүүлийн үед манай харилцагчдын тоо тогтмол өсч байгаа нь бидэнд улам ихийг бүтээн байгуулах урам зоригийг өгч байна. 

         Манай компани нь эмнэлгийн хэрэгслээс гадна дэлхийд нэр хүндтэй эмийн үйлдвэрлэгчээр тэргүүлэгч АНУ, Герман, Итали,  Япон, Англи, Щвейцарь, Португаль, Унгар, Солонгос зэрэг орны нэр хүндтэй эмийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд  Монгол Улс дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхлээд байна.

Нийт харилцан яриа