Энэ долоо хоногт Калифорни мужийн Лонг Бич хотод болсон Америкийн Физиологийн дээд хэмжээний уулзалтын үеэр танилцуулсан судалгааны үр дүнд богино хугацаанд дасгал хийх нь бие дэх халдварт вирус, хорт хавдрын эсийн эсрэг тэмцэгч цусны цагаан эсийн нэг төрөл NK эсийн үйлдвэрлэлийг дээд хэмжээгээр нэмэгдүүлэхэд хангалттайг тогтоосон тухай танилцуулжээ.
Ердөө 15 минут л таны дархлалын тогтолцоонд хангалттай
Энэхүү судалгаанд 18-40 насны 10 оролцогч хамрагдсан ба оролцогч бүрд 30 минутын турш дунд зэргийн эрчмээр суурин дугуй унахыг даалгасан байна.
Судлаачид тэднээс дугуй унаж эхлэхээс нь өмнө болон 15, 30 дахь минутад тус тус цусны шинжилгээавчээ.
Тэдний цусны шинжилгээнээс харахад дугуй унах явцад NK эсийн түвшин ихэссээр байсан боловч 15 минутын дараагаас огт нэмэгдээгүй болохыг олж тогтоожээ.
Та ямар ч завгүй хүн байсан хэрэв халдварт өвчин, хорт хавдрын эсрэг дархлалын системээ бүрэн ажиллуулахыг хүсвэл өдөрт ердөө 15 минут л дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийхэд хангалттай гэдгийг энэхүү судалгаа харуулж байна.
NK цагаан эс таныг хэрхэн хамгаалдаг вэ?
NK эс нь хорт хавдрын эсийг болон халдвар үүсгэгч вирусийг устгахаар үргэлж хайж байдаг цусны цагаан эсийн нэг төрөл юм. Дархлалын тогтолцоо дундаасаа түүний гол онцлог нь эмгэг төрүүлэгчийг шууд таньж цаг алдалгүй довтолдог ба заавал биед ямар нэг өвчлөл эхлэхийг хүлээдэггүйд юм.
Энэхүү судалгаа нь албан ёсоор нийтлэгдээгүй байгаа болов ч энэ сэдвээр хийгдсэн олон судалгаа NK эс болон дасгал хөдөлгөөний холбоог улам бататгасаар байна.
Эх сурвалж:
NewsWise. Short on time? A 15-minute workout may help boost your immune system.
U.S. Department of Health and Human Services. Physical activity guidelines for Americans.
CDC. Benefits of physical activity.
National Cancer Institute. Physical activity and cancer.
Нийт харилцан яриа